Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Архангайн салдаг уулзвар дээр байрлах байнгын постод Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камертай болжээ.
Энэ камерын систем нь эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх, 5МР дүрсний нягтралтай, өдөр шөнийн цагаар автомашины дугаарыг таних зориулалттай бөгөөд Тайвань болон АНУ-ын хамтарсан “Diviotec” компанийн бүтээгдэхүүн аж.
Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Оргил делта трейд” ХХК-тай хамтран камержуулах ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн байна.
Уг байнгын постын дэд бүтцэд тулгуурлан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн 4 ширхэг, 360 градусаар харах боломжтой 1, байнгын постын дотор хяналтын 3 нийт найман камерын системийг суурилуулжээ.
Цаашид байна.