2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
00:00
S29
-11°
01:00
S29
-11°
02:00
S26
-11°
03:00
S26
-11°
04:00
S26
-12°
05:00
S26
-14°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S20
-16°
09:00
S26
-17°
10:00
S26
-17°
11:00
S26
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж буй хувь хүнийг 100,000, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно

ikon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, "Таксийн үйлчилгээний ерөнхий шаардлага" болох MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа аж.

Шалгалтын хүрээнд автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасны дагуу 1 аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, тооцсон бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэг аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоосон талаар Нийслэлийн Тээврийн газар мэдээлэв.

 

x