2021/02/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.49₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
20:00
S20
-2°
21:00
S20
-3°
22:00
S26
-4°
23:00
S26
-4°
00:00
S26
-5°
01:00
S26
-5°
02:00
S26
-6°
03:00
S26
-7°
04:00
S26
-9°
05:00
S26
-10°
06:00
S26
-12°
07:00
S26
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмтлийн улмаас цахилгаангүй болоод байсан гурван аймгийг эрчим хүчинд холбожээ

ikon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг

Өчигдөр /2019.02.18/ 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц салгагджээ. Үүний улмаас Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болсон байна. “Тайшир” Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байв. 

110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдлийг шалгахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд Эрчим хүний салбарын ажилтнууд хоёр талаас нь үзлэг хийж засварлалаа.

Ингээд 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийн эрчим хүчийг холбосон. 

03:23 цагт Хөвсгөл аймагт, 03:29 цагт 110 кВ-н Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт тус тус хүчдэл өгөв.

Харин 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллагаанд орууллаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

 

x