Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ангол, Орос, Тажикийн цэргүүд Саяны нуруунд уралдаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2019 оны Олон Улсын Армийн Наадмын хүрээнд болох уулын спортын тэмцээн Ангол, Орос, Тажикистаны цэргүүдийн хооронд эхэлснийг ОХУ-ын батлан хамгаалах яам өнөөдөр мэдээлжээ.

Жил бүр болдог уг наадамд өвлийн улиралд ууланд өрсөлдөх шинэ төрөл анх удаа нэмэгдэж байгаа юм.

Тэмцээн Саяны нуруунд болох бөгөөд өчигдөр цэргүүд зүүн Сибирийн Красноярск мужийн Эргаки дархан цаазат газарт гараанаас гарсан байна.

Гурван улсын уулчин цэргүүд таван өдрийн турш нийт найман даалгавар биелүүлж өрсөлдөнө. Үүнд цасны нурангинд хашигдсан уулчдыг хайх, аврах, өндрөөс олсоор буулгах, өндөр ууланд зүг чигээ олох, замд бай буудаж, гар бөмбөг шидэх зэрэг даалгаврууд багтжээ.

Тэмцээнд оролцогч дайчдын туулах замын урт 25 км, авирах өндөр 3,000 метр байна гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Тэмцээнийг Казахстаны зэвсэгт хүчний төлөөлөгч ажиглахаар болжээ.

 

Эх сурвалж: ТАСС