2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
13:00
S32
18°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоохыг Авлигатай Тэмцэх Газраас үүрэг болгов.

Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна”, 29.8-д “Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална” гэж заасан байдаг.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагуудын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэх үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.

Төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн сүүлийн 3 жилд хилээр нэвтэрсэн тоон мэдээлэл

Тээврийн
хэрэгслийн
дугаар
Эзэмшигч Он Хил нэвтэрсэн тоо
1 ОООЗДГО Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ 2016 90
2017 182
2018 111
2 0056ДГА УБТЗ ХНН-ийн Замын-Үүд өртөө 2016 9
2017 26
2018 53
3 0800ДГО Дорноговь аймгийн прокурорын газар 2016 333
2017 214
2018 125
4 0877ДГО Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ 2016 202
2017 259
2018 217
5 1663ДГО Замын-Үүд сумын захирагчийн ажлын алба 2016 154
2017 199
2018 171
6 0381УНҮ Замын-Үүд ЭЗЧБ-ийн захирагчийн ажлын алба 2016 127
2017 204
2018 17
7 2009ДГО Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК 2016 3
2017 62
2018 240
8 6990ДГА Цайны зам тревел ОНӨГ 2017 90
2018 295
9 9265ДГО Онцгой байдлын хэлтэс 2016 216
2017 66
2018 234
10 1193ДГА Замын-Үүд дэх гаалийн газар 2016 274
2017 322
2018 262
11 1919ДГА Замын-Үүд дэх гаалийн газар 2016 303
2017 372
2018 303
12 3631ДГО Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг 2016 154
2017 225
2018 173
13 5791УБЛ Хилийн мэргэжлийн хяналтын алба 2016 219
2017 233
2018 140
14 7325УНЛ Хилийн мэргэжлийн хяналтын алба 2016 3
2017 75
2018 77
15 7115ДГА Хилийн мэргэжлийн хяналтын газар 2017 3
2018 54
16 9ООЗДГО Замын-Үүд дэх ГИХГ 2017 75
2018 222
17 923ОДГО Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэс 2016 220
2017 225
2018 204
x