Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхий сайдын хэлсэн үгтэй холбогдуулан Польшийн ерөнхий сайд айлчлалаа цуцлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Варшавт Ойрх Дорнодын асуудлаар болсон чуулганы үеэр Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху дэлхийн хоёрдугаар дайны холокост ажиллагаанд Польш улс нацистуудтай хамтран ажилласан гэж хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл олон сая жүүд хүнийг аймаглан устгах ажиллагаанд Польш улсын оруулсан хувь нэмэр их болохыг хэлжээ.

Энэ явдлын дараа Польшийн засгийн газар Израйлийн талаас тодруулга хүсээд байгаа. Израйлийн засгийн газрын төлөөлөгч Нетаньхугийн үгийг польш үндэстнийг бүхэлд нь хэлээгүй, тодорхой хувь хүмүүсийг хэлсэн гэж тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий Даваа гарагт Израйлийн Иерусалемд хийх гэж байсан айлчлалаа цуцалсныг өчигдөр мэдээлсэн байна.

Тэрээр өнөөдөр Иерусалемд эхлэх Вишеградийн Бүлгийн уулзалтад оролцохоор төлөвлөөд байсан юм. Уг бүлэгт зүүн Европын орнууд багтдаг бөгөөд анх удаа тивээсээ гадна уулзалт зохион байгуулж байна.

Вишеградын Бүлгийн уулзалтад Польшийг тус улсын гадаад хэргийн сайд Яцек Чапутович төлөөлөхөөр болжээ.

 

Эх сурвалж: Reuters