Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оны эхний сард 143 ихэр хүүхэд мэндэлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

-Төрөх эмнэлгүүд нэгдүгээр сард 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгов-

Энэ оны эхний өдрөөс эмнэлэгт хүүхэд төрмөгц регистрийн дугаар олгох ажлыг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Тэгвэл 2019 оны эхний нэг сарын байдлаар 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгосон байна.

Тэдгээр хүүхдүүдийн 3,140 нь эрэгтэй, 2,984 нь эмэгтэй, 143 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3,385 грамм, дундаж өндөр 51 см байжээ. Энэхүү мэдээлэл нь ЭМЯ-ны захиргааны мэдээллээс тайлагнасан хугацааны хувьд өөр учир доорх тоотой зөрүүтэй болохыг Үндэсний статистикийн хороо тайлбарлав.

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 5,956 эх амаржиж, 6,001 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 277 (4.4%)-оор, амьд төрсөн хүүхэд 270 (4.3%)-аар буурсан байна.

Зураг 1. Амьд төрөлт, сараар

 
Эх сурвалж: ҮСХ

Нялхсын эндэгдэл 2019 оны нэгдүгээр сард 112 болж, өмнөх оны мөн үеэс 16 (16.7%)-аар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 139 болж, 26 (23.0%)-гаар тус тус өссөн байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал 5.1 хувь нь 20 хүртэлх насны, 91.8 хувь нь 20-39 насны, 3.0 хувь нь 40-өөс дээш насных.

Зураг 1. Амаржсан эхчүүд, насны бүлгээр

 
Эх сурвалж: ҮСХ

Зураг 2. Амаржсан эхчүүдийн боловсролын байдал

 
Эх сурвалж: ҮСХ

Амаржсан эхчүүдийн 52.9 хувь нь гэрлэсэн, 45.6 хувь нь гэрлээгүй, 1.5 хувь гэрлэлтээ цуцлуулсан гэжээ.

 

Эх сурвалж: ҮСХ