Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд зориулсан өдөрлөг маргааш болно

ikon.mn
2019 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй хэн бүхэнд зориулан хилийн чанадад суралцаж байгаа болон суралцаж төгссөн залуус маргааш 10:00-17:00 цагт Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл зөвлөгөө өгөх гэж байна. 

Энэхүү өдөрлөгт хамрагдсанаар АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Их Британи, Турк, Тайвань, Вьетнам, Герман, Австри ,Австрали, Украин улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, тухайн улсад суралцах шалтгаан, онцлог гэх мэт мэдээллүүдийг үнэн бодитойгоор, ямар нэгэн дундын зуучлалгүйгээр авах боломжтой. 

"Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" өдөрлөгийг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулж буй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой. 

 

Эх сурвалж: Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ