Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй учир хөөрөх зөвшөөрлөө хүлээж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн байна.

Энэ дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийжээ. Үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна.

Тиймээс МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх гэж байгааг тус компанийн зүгээс мэдэгдлээ.