Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш эхлэх нийслэлчүүдийн өвлийн наадмын ХӨТӨЛБӨР болон үнэгүй үйлчлэх автобусны цагийн хуваарь

ikon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN

Маргааш буюу хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үйлчилнэ.

Хотын аяллын автобус Бямба, Ням гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад,  “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай луу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
 
 
 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.