Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Замын болон ногоон байгууламж мөргөчихөөд сэргээн засварлалт хийхгүй байгааг анхааруулав

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд 2018, 2019 оны нэгдүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71 бусад хэлбэрээр 17 нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн 118,484,207 төгрөгийн хохиролтой зам тээврийн осол бүртгэгдсэн.

Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89.7% буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгийн хохирлыг засвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн 8 аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж хохирлыг бүрэн барагдуулсан. Гэвч хайс хашилтыг шинэчлэн байрлуулахгүй, чанар муутай сэргээн засварладаг зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаа зэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Тухайлбал: 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг ... улсын дугаартай Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн. Тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн " ХХК-ийн үнэлгээгээр 425,000 төгрөгийн хохирол тогтоолгон нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан ч одоо хүртэл засварлаагүй.

Замын цагдаагийн газраас зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан боловч хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй байгаа аж.

 

Эх сурвалж: ТЦА