Эдийн засгийн өсөлт буюу ДНБ 2010 оны зэрэгцүүлсэн үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 1.2 их наяд төгрөг буюу 6.9%-өөр өсөв.
Энэхүү өсөлтөд:
Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.1 (6.7%) их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд
ДНБ-ий бүтцийг 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзвэл хөрөнгийн нийт хуримтлал өмнөх оноос 8.4 пунктээр өссөн бол эцсийн хэрэглээ 2.7, цэвэр экспорт 5.7 пунктээр тус тус буурчээ.
Зураг 1. ДНБ-ий бүтэц, дүнд эзлэх хувиар (эцсийн ашиглалтын аргаар)
Эдийн засаг ийнхүү өсөлттэй байгаа ч инфляци өндөр хэвээр байна. Үндэсний статистикийн хорооны өнөөдөр танилцуулсан судалгаагаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляци 2019 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6%, өмнөх оны мөн үеэс 7.3%-ийн өсөлттэй гарчээ.
Зураг 2. Хэрэглээний үнийн индекс (өмнөх оны арванхочрдугаар сар=1009), хувь
Ийнхүү 7.3% өсөхөд
1. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувь буюу
2. Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь
3. Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.9 хувь
4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувь, түүн дотроо
Харин өмнөх сараас 0.6% өсөхөд
Үний өсөлтийг орон нутгаар авч үзвэл Орхон аймагт хамгийн их өссөн бол Говьсүмбэр аймагт буурчээ.
Улаанбаатар хотод инфляци 8.1%-тай байна. Харин өмнөх сараасаа 0.3%-ийн өсөлттэй байгаа бөгөөд үүнд
Улаанбаатар хотод 2019 оны нэгдүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний
Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 67 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо