Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хорт хавдрыг ялсан эрэлхэг баатруудыг шагнав

ikon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЭХЭМҮТ-ийн цахим хуудсаас авав.
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:02 2019/02/15

ЭХЭМҮТ-өөс “ЭРЭЛХЭГ БААТРУУД" өдөрлөгийг хоёр дах жилдээ зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд өөрсдийн бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргасан юм. Мөн энэ өдөр хорт хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрсэн 20 хүүхэд хонхоо цохиж, "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа.

10:08 2019/02/15

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тохиодог. Дэлхийн 171 оронд тус өдрийг олон нийт, нийгмээрээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, хорт хавдрын эмчилгээг сайжруулах, уг өвчнөөр өвдсөн хүүхэд, тэдний гэр бүлийхнийг дэмжихэд уриалан тэмдэглэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгаас "Эрэлхэг баатрууд" өдөрлөгийг зохион байгуулах юм.

Хорт хавдар нь 16 бүлгийн 100 төрөл бий. Мөн хорт хавдар нь хүүхдийн аль ч насанд тохиолдож болдог. 

Хүүхдэд дараах шинжүүд илэрвэл эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Хүүхдийн хорт хавдрыг даван туулахад хүн бүрийн оролцоо чухал.

Хорт хавдар өвчнийг даван туулж буй хүүхэд, тэдний гэр бүлийхэн бол ЭРЭЛХЭГ БААТРУУД юм. 

Эх сурвалж: ЭХЭМҮТ