Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эмээлтийн мах, ясны уураг, малын гаралтай тос бэлтгэх Протэйн үйлдвэрийн нээлт болно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN

МУИС-ийн хичээлийн I байранд

09:00 цагт тус сургуулийн эрдэмтэн багш нарын боловсруулсан өндөр түвшний 10 төсөл,  залуу судлаачийн тэтгэлгийн 11 төсөл, инновацийн 4 төслийн санхүүжилтийн батламж гардуулах ёслол болно.

МХЕГ-т

09:00 цагт “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудал” уулзалт, хэлэлцүүлэг эхэлнэ. Хэлэлцүүлгийн үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний чанар, байдалд хяналт шалгалт хийсэн дүнг танилцуулна.

Офицеруудын ордонд

10:00 цагт Зэвсэгт хүчний  "Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно.

НЗДТГ-т

10:30 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болно.

Засгийн газрын III байранд

11:00 цагаас Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын үзүүлэлтийг танилцуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

Эмээлтэд

11:30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эмээлтэд байрлах мах, ясны уураг, малын гаралтай тос бэлтгэх Протэйн үйлдвэрийн нээлтэд оролцоно.

Хэвлэлийн хүрээлэнд

13:30 цагт хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтнууд Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурна.

ШУТИС-д

15:30 цагт "БНАСАУ-ын хөгжлийн түвшин, Удирдагч Ким Жөн Ирийн гүйцэтгэсэн үүрэг" сэдэвт уулзалт ярилцлага болно.