Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бямба гарагаас хүйтний эрч суларна

ikon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЦУОШГ-аас ирүүлсэн 2019.02.16-ны өдрөөс 20-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.

Ирэх Бямба гараг буюу 16-ны өдрөөс эхлүүлэн нийт нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа аж.

Нийслэл Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Орон нутгийн /2019.02.16-20/-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй байна.  Бусад өдрүүдэд цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус байна.

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх ба ихэнх нутгаар 16-наас эхэлж хүйтний эрч сулрах төлөвтэй буй талаар ЦУОШГ мэдээлэв.