Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 4-нийг дуустал үргэлжилнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны гуравдугаар сарын 04-ний 18:00 цагт дуусна.

2019 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг "Боловсролын удирдлагын мэдээллийн сан"-аас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.

МХБШ-ыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв