Аймаг, нийслэл, төрийн байгууллагын ҮЭ-ийн холбоодын удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХНХ-ын сайд С.Чинзориг нартай Төрийн ордонд уулзаж, санал солилцсон билээ.
Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзоригоос ядуурлыг бууруулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулснаа хүргэж байна.
Тэрбээр " юм билээ. Түүнээс хойш хүн амын ядуурлын судалгаа шинэчлэгдэж гараагүй байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж байгаа.
Мөн МСҮТ-д суралцдаг хүүхдүүдэд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа гэхчлэн нийгмийн хамгааллын олон аргыг хэрэгжүүлж байгаа.
2018 онд нийгмийн хамгааллын чиглэлд 450 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан байсан. 2019 оны улсын төсөвт иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор 470 орчим тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан. Дунджаар 450-иад тэрбум төгрөг иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд тусгагдаж байгаа учраас ядуурлын хэмжээг бууруулахад нөлөөлж байгаа гэж үзэж байгаа.
Ядуурлыг бууруулах хамгийн гол арга бол ажлын байрыг нэмэгдүүлэх юм. ХНХЯ-наас баримталж байгаа нэг бодлого бол хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрыг дотоодын хөдөлмөрийн нөөцөөсөө хангах. . Үүний үр дүнд гадаадаас авч байгаа ажилчдын тоо буурч байгаа. Нөгөө талдаа дотоодын хөдөлмөрийн нөөцөө ажлын байраар хангаж байна.
байсан. Энэ жил дахин 20 хувиар бууруулах зорилт дэвшүүлж байгаа.
Бид зарим мэргэжлийг дотооддоо бэлдэж, ур чадвар эзэмшүүлж чадаж байгаа. Тиймээс тухайн мэргэжлээр гадаадаас ажиллах хүч авахгүй гэдгээ тодорхой зарлаж байгаа.
Тухайлбал, автомашины засварын чиглэлээр гаднаас ажилтан аваад байх шаардлагагүй. Тийм учраас ” гэлээ.