Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг төрийн өмчит их дээд сургуулийн захирлуудыг өчигдөр хүлээн авч, саналыг нь сонслоо.
Төрийн өмчийн их дээд сургуулийн захирлууд дараах саналуудыг сайдад танилцууллаа.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Саналуудтай нарийн танилцаж дахин удирдлагуудын түвшинд уулзалт зохион байгуулах боломжтой. Яамны 2019 оны төлөвлөгөө батлагдах гэж байгаатай холбогдуулан төрийн өмчит бүх их, дээд сургуулиуд яамны оролцоо дэмжлэгтэй хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай гаргаж өгөх. Ажлаа нарийн төлөвлөх хэрэгтэй.
Боловсролын тухай багц хуулийн хүрээнд Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэнэ. Иймд гуравдугаар сард багтаан их, дээд сургуулийн удирдлагууд ажил хэрэгч хэлэлцүүлэг зохион байгуулах.
Чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх шаардлагын дагуу шалгалт үнэлгээг яамнаас зохион байгуулах саналтай байна.
МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС гэсэн дөрвөн сургуулийн удирдлагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсэг Судалгааны их сургууль болох, цаашлаад хотоос гадна цогцолбор байдлаар байгуулах боломжийг судална. Засгийн газраас баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ мэт том ажлыг эхлүүлэх нь зүйтэй.
БСШУСЯ 2019 оныг Ёс зүйн боловсролын жил болгон зарлаж байна. Энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай нэлээд нягт хамтран ажиллана. Багш нарын сахилга хариуцлага ёс зүйг нэмэгдүүлэх, түүгээрээ өрсөлдөх хөшүүрэг болохуйц арга хэмжээг санаачил гэв.
Эх сурвалж: БСШУСЯ