Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд Шенгений виз хүссэн монголчуудын 15.25 хувь нь татгалзсан хариу авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

2017 онд Шенгений бүсийн орнуудад зорчих виз хүссэн Монгол Улсын иргэдийн 15.25 хувь нь татгалзсан хариу авч байжээ. Өнөөдрийн байдлаар 2018 оны тоо баримт гараагүй байна.

Татгалзсан хариу авсан үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 171 орноос 58 дугаарт жагсжээ.

Монгол Улсын иргэд 2017 онд нийт 16,436 хүсэлт гаргасны 13,892 нь Шенгений орнуудад чөлөөтэй зорчих виз авч, 2,506 нь татгалзсан хариу авсан байна.

Нийт гарсан визний 3,916 нь буюу 28.19 хувь нь олон удаа зорчих эрхтэй виз байжээ.

Харин долоон виз нь Шенгений бүсийн зөвхөн нэг улсад зорчих хязгаарлагдмал эрхтэй виз байсан байна. 2018 онд АНУ-д зорчих виз хүссэн Монгол Улсын иргэдийн 56.51 хувь нь татгалзсан хариу авсан тоо баримтыг бид өмнө нь танилцуулж байсан билээ. Түүнтэй харьцуулахад Европын орнуудад зорчих боломж манай иргэдэд илүү хялбар олддог нь эндээс харагдаж байна.

Шенгений визний хувьд хамгийн өндөр татгалзсан хувьтай улс нь 2017 онд Баруун Африкийн Нигери улс (52.48 хувь) байжээ.

Шенгений бүсэд Европын нийт 26 улс багтдаг. Тэдгээрт Их Британи, Ирланд, Румын, Болгар, Хорват, Кипрээс бусад Европын Холбооны бүх гишүүн улс багтдаг байна.

Мөн Европын Холбооны гишүүн бус Норвег, Исланд, Швейцар, Лихтенштайн улсууд Шенгений бүсэд багтдаг ажээ.

 

Эх сурвалж: Schengen Visa Info