Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт "Оюу Толгой"-н ТУЗ-ийн гишүүнээр давхар ажиллана

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг Сар шинийн баярын өмнө томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар нь Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсонтой холбоотойгоор ийнхүү Ц.Түмэнцогтыг томилсон байна. 

Ц.Түмэнцогт нь: 

  • 2004 онд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч
  • 2005 онд Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх
  • 2006 онд Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга
  • 2007 онд Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч 
  • 2011 онд "Женерал Электрик" компанийн Монгол дахь суурин төлөөлөгч
  • 2016 онд "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал
  • 2018 оны зургаадугаар сард "Оюу Толгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан билээ.

Цаашид "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний ажлаа давхар гүйцэтгэх юм байна.