Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

IDEREE’S SPECIAL шоуны тасалбар дөрвөн сарын өмнөөс онлайнаар борлогдож 100% зарагдаж дуусжээ

Б.Ану
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монголд стэнд ап комеди урлагийг хөгжүүлээд таван жил болж буй UB comedy club-ийн анхны гурван гишүүний нэг Б.Идэр-Од энэ сарын 23-нд IDEREE’S SPECIAL шоугаа Аса циркт хийх гэж байна.

Тус шоуны тасалбар дөрвөн сарын өмнөөс зарагдаж эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сардаа гэхэд нийт тасалбарын 70 хувь нь амжилттай борлогджээ.

Харин үлдсэн 30 хувь нь шоу болохоос 14 хоногийн өмнө дуусаад байна.

Энэ нь Монголчуудын хувьд үзвэр үйлчилгээ үзэхдээ эртнээс худалдан авч ажлаа төлөвлөдөг болсны мөн тасалбар 100 хувь онлайнаар зарагдсан нь шинэ үеийнхний хэрэглээний соёлыг харуулах үйл явдал болоод байна.

Монголын соёл, урлагийн салбарт тоглолт, шоу болохоо эртнээс зарлаж тасалбараа борлуулж эхэлдэг соёлыг анх Playtime наадам эхлүүлсэн гэж хэлж болно. Тэгвэл Б.Идэр-Одын хувьд энэхүү туршлагаар билетээ дөрвөн сарын өмнөөс борлуулсан нь амжилттай болжээ. Олон улсын хэмжээний урлаг соёлын оддын тухайд ч мөн л тоглолт, шоуны тасалбараа нэлээд эртнээс онлайнаар борлуулж үзэгч, фэнүүд нь өөрт тохиромжтой суудал, үнээс сонголтоо хийж тасалбараа захиж авдаг.

IDEREE’S SPECIAL шоуны нийт 1,500 тасалбар борлогдсон бөгөөд үнийн хувьд 21-53 (65 мянгын тусгай суудал) мянган төгрөгийн сонголттой байжээ.

Тус шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр Monnis Renault, Callpro LLC компаниуд ажиллаж байгаа бол шоуг олон нийтэд түгээх, борлуулах хоёр жилийн зохиогчийн эрхийг Монгол ТВ телевиз худалдан аваад байна. 

UB comedy club-ийн хувьд энэ сарын 2-нд таван жилийн ойн тоглолтоо мөн амжилттай зохион байгуулаад байна.

Б.Идэр-Одын зарим үзүүлбэрээс: