Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын хоккейн дасгалжуулагчид Монголд иржээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Канад улсын Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулж буй Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийн хүрээнд “Монгол дахь Хоккейн Өдрүүд" 2019 оны 2 дугаар сарын 16-наас 19-ний хооронд болно.

Арга хэмжээний хүндэт зочин Канадын Ванкувэр хотын “Лэсли Глобал Спортс” клубын Нэйт Лэсли тэргүүтэй дасгалжуулагчид манай улсад хүрэлцэн ирж хоккейчид, дасгалжуулагчдад мөсөн талбай дээр сургалт хийхэд бэлэн болжээ. Сургалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт байрлах Орос 14 дүгээр сургуулийн урд талд буюу “Бласт” ХХК-ийн мөсөн талбайд 11:00 цагаас эхэлнэ.

Монгол Улсад хоккейн спорт социализмын үеэс эхлэн хөгжсөн ч хувцас хэрэгсэл, талбай, дасгалжуулагч дутмагаас одоогоор дэлхийд томоохон өрсөлдөгч болж чадаагүй байна.

Гэвч бэрхшээлийг үл хайхран Монголын олон залуус хоккейн спортыг шимтэн сонирхдог. Залуусын энэ сонирхлыг дэмжих зорилгоор Канад Улсын Элчин сайдын яам, Монголын хоккейн холбоо, Канад, Монгол аж ахуйн нэгжүүдтэй хамтран Канадад хоккейн хувцас хэрэгслийг хандиваар цуглуулжээ.

Харин цугларсан хувцас хэрэгслийг Монголын хоккейн холбоо өөрийн улсын хоккейн баг, холбоодод тарааж түгээх ажлыг эхлүүлээд байна гэж Канад улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.