2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
04:00
S31
-5°
05:00
S31
-5°
06:00
S31
-6°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S30
15:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатарын өвлийн наадам” ирэх амралтын өдрүүдэд "Скай Резорт"-д болно

ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN

Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм.

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Скай Резорт" цогцолбортой хамтран энэ сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, цана, сноуборд, рагбигийн тэмцээн, хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг оролцогчийн шалгаруулалт зохион байгуулагдана.

Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд хамрагддаг юм. Уг наадмаар дамжуулан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

x