Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: VII Зая гэгээний лагшин, шүтээнийг Архангай аймаг руу заллаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Бурхан шашны гурван зулын нэг VII Зая гэгээний лагшин, шүтээнийг Зая гэгээний лавран гүшог дацангаас Идгаачойнзинлин дацанд залж, төр, шашны төлөөлөл, лам хуврага, сүсэгтэн олон болон шавь нар нь хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам гавж Д. Чойжамц, МБШТ Гандантэгчэнлин хийдийн тамгын лам С.Даваапүрэв, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Дамбажав, Наробанчэн гэгээн Данзанлхүндэв, Гүшог дацангийн ловон лам А.Мөнгөншагай нар оролцон үг хэлж, мандал өргөн гэгээнтний төгссөний буянд зориулсан уншлага, ерөөл хуржээ.

Түүнчлэн үдээс хойш Архангай аймгийн төв, Зая гэгээний хийдэд VII Зая гэгээний лагшин, шүтээнийг залж байгаа юм. Зая гэгээнтний үе үеийн дүрүүдийн голлон суурьшиж байсан тус аймагт ийнхүү залснаар шинийн есөн буюу маргааш гэгээн хутагтын лагшинд шадар шавь, орон нутгийн сүсэгтэн олон мөргөл үйлдэх аж.

Хоёрдугаар сарын 15-н буюу Шинийн арванд хутагтын лагшинг хайлуулж, Архангай аймагт нутаглуулахаар болжээ.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг