Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкээр түгээгддэг эрүүл мэндийн 10 мэдээлэл тутмын 7 нь худал байдаг гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн талаарх факт буюу мэдээлэл шалгадаг Health Feedback байгууллагын хийсэн судалгаагаар фэйсбүүкээр хамгийн их түгээгдэж, олон хүнд хүрдэг эрүүл мэндийн 10 мэдээлэл тутмын долоо нь худал, эсвэл бүрэн бус мэдээлэлтэй байдгийг тогтоожээ.

Алдаа, дутагдалтай эдгээр эрүүл мэндийн мэдээллүүд дунджаар 12.3 сая удаа түгээгдэж, хүмүүст хүрдэг гэсэн тооцоо гарсан бол баталгаатай, эх сурвалжаар баталгаажсан мэдээллүүд үүнээс бага буюу 11 сая хүртэл хүнд хүрдгийг тодорхой болгосон байна.

Түүнчлэн судалгааг гүйцэтгэсэн Health Feedback-ийн судалгааны баг эрүүл мэндийн хэд хэдэн томоохон байгууллагын гаргасан зөвлөгөөнүүдийг ажиглаж, судлахад тэдгээрийн зарим нь ташаа мэдээлэл агуулсан, эсвэл олны анхаарлыг татах гэсэн агуулгатай гарчиг өгдөг нь илэрчээ.

Мөн фэйсбүүкээр түгээгддэг эрүүл мэндийн хамгийн нийтлэг мэдээлэлд өвчин болон түүнийг хэрхэн анагаах, хоол хүнсний дэглэм зэрэгтэй холбоотой контент багтсан аж.

Харин вакцины талаарх мэдээ мэдээллийн дийлэнх нь үнэн, зөв байжээ.

 

 

Эх сурвалж: Engadget.com