Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"ЗАЛУУ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР" дахин зарлагдлаа

ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой уг хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин зарлагдсан байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

Энэхүү хөтөлбөр нь СУРГАЛТ+ МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Сургалтын програм нь хувь хүний хөгжил, хандлага, мэргэжил сонголтын талаар цогц хөтөлбөр буюу сурагчдаа олон талаас нь хөгжүүлэхийг зорьдог. Энэ жилийн сургалтын хөтөлбөрт тухайн салбартаа манлайлж буй мэнторуудаас зөвлөгөө авах боломж нэмэгдсэн ба дадлагын хэсэгт сонирхсон мэргэжлээрээ томоохон компаниудад богино хугацааны дадлага хийх боломжтой юм.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Улаанбаатар хотын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байх;

- Хөтөлбөр үргэлжлэх 2 сарын туршид зохион байгуулагдах бүхий л үйл ажиллагаанд оролцох боломжтой байх;

- Хамт олноо манлайлагч, цаашид сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй байх;

- Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх.

Дээрх шаардлага хангасан сурагчид анкетыг цахимаар https://form.jotform.me/JIP_Mongolia/jip-application-form хаягаар бөглөж илгээх ба хөтөлбөрийн анкет хүлээж авах сүүлийн хугацаа 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 00:00 цагт дуусна.