Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын алданги тооцох хэмжээг хоног тутамд 0.046% болгов

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар өнөөдөр хийсэн ээлжит хуралдаанаараа татварын алданги тооцох хувь хэмжээг өөрчлөх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.046 хувь байхаар тогтоов. 

Энэхүү хувь хэмжээ нь 2009 онд хоног тутамд 0.06% байсныг Засгийн газрын зургаан удаагийн тогтоолоор бууруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 0.050% болоод байсан билээ.