Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлын болон чулуун өвүүдийг хамгаалахад 24.2 тэрбум төгрөг шаардлагатай

ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын бие буст өвийн тухай, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрүүдийг баталлаа. Энэ тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулав. Тэрбээр, 

“Хүн төрөлхтний соёлын өвийн төлөөллийн жагсаалтад манай улсын соёлын долоон өв бүртгэгдсэн байдаг. Тухайлбал,

  • 2009 онд морин хуур, ардын дуу, хөөмийн уламжлалт урлаг,
  • 2010 онд Монгол баяр, наадам,
  • 2012 онд шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх,
  • 2013 онд монгол гэрийн уламжлалт зан үйл,
  • 2014 онд шагайн харваа жагсаалтад бүртгэгдсэн.

Түүнчлэн Монгол бүжиг, цуур, лимбэ, тууль, ботго авхуулах, уран бичлэг, уул овоо тахих зан үйлийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгэсэн байдаг.

Монгол Улсын хэмжээнд 80 орчим өвийн төрөл зүйл соёлын биет бус өвд хамаардаг. Эдгээрийг өнөөдөр батлагдсан үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд түгээн сурталчлах, залуу хойч үед өвлүүлэх, аялал жуулчлалд хувь нэмэр оруулах талаар анхаарна. Үндэсний хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон.

Чулуун соёлын өв эртний түүх соёлыг шингээсэн, чулуун хөшөө, хадны сүг зургийг хадгалах хамгаалах тал дээр анхаарна. Нар салхинд гандах, хүний буруутай үйл ажиллагаанаас болж эвдэрч гэмтэх явдал гардаг. Тиймээс 2024 он хүртэл хэрэгжих Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

2023 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт 24.2 тэрбум шаардлагатай. Улсын төсвөөс 2.3 тэрбум, орон нутгийн сангаас 275 сая, гадаадаас буцалтгүй тусламжаар 20.4 сая, зээл 1 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөгийг зарцуулна хэмээн жил жилд нь гаргасан. Хөтөлбөр батлагдсан учир хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргана” гэв.