Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн АНХААРАЛД

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.

Эхний ээлжийн гүйлгээний хамгийн сүүлийн буюу 2019 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 723,265 иргэнд 103.6 тэрбум төгрөгийг олгосон. "Голомт" банкны 1,246 иргэний гүйлгээг хийх дутуу байгаа тухай мэдээллийг холбогдох албанаас өглөө.

Харин цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15,964 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ. Тиймээс нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас санууллаа.

НЭР, ДАНСАА БАТАЛГААЖУУЛАХ ЗААВАР:

 

Хэрэглэгч хувийн мэдээллээ засварлан баталгаажуулснаар НӨАТ-ын буцаан олголтыг нь шилжүүлэх боломжтой болох аж.

"НӨАТ-ын буцаан олголтоо урьдчилж авсан /зээл авсан/ хүмүүсийн мэдээлэл шалгагдаж байгаа. Хяналт, шалгалтын ажил дуусахаар 2019 оны нэгдүгээр улиралдаа багтааж олгоно" гэж Татварын ерөнхий газрын хэвлэлийн ажилтан мэдээллээ.

2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно гэж Сангийн сайд мэдээлсэн билээ.