Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны буудал дээр удаан зогсвол камерт бичигдэж, торгуулна

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн билээ.

Шинэчлэгдсэн дүрмийн 14.8.в-д чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22:00 цагаас 06:00 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно гэж заасан байдаг.

Түр буюу удаан зогсох журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм. 

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг бууруулах, чиглэлийн тээврийн хэрэгслийг хурдан, шуурхай зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор хяналтын камерын тусламжтай дээрх зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байгааг ТЦА-наас мэдээллээ.

 

Зөрчлийн тухай хуулийн 35.1.

Зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан бол 20,000 төгрөгөөр торгох хуультай.