2019/04/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,638.33₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
-1°
04:00
S29
-4°
05:00
S26
-4°
06:00
S26
-3°
07:00
S26
-2°
08:00
S26
-1°
09:00
S26
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S26
15:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэсийн Удоканы ордын уулын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ

Г.Од
2019 оны 2 сарын 12
www.mongolianminingjournal.com

Оросын зэсийн хамгийн том Удоканы ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах санхүүжилтийн зээлийг шийдвэрлэснээ төсөл хэрэгжүүлэгч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Валерий Казикаев мэдэгдсэн байна.

Тэрбээр “Компани өөрийн хөрөнгөөс уг төсөлд одоогоор 900 орчим сая ам.долларын санхүүжилт хийсэн.  Оросын “Сбербанк”, “Газпромбанк” болон ВЭБ зэрэг гурван том банк нийт 1.45  хүртэлх тэрбум ам.долларын зээлийг Удоканы УБҮ-ийн жилд 12 сая тонн хүдэр боловсруулах эхний модулийн санхүүжилтэд олгохоор шийдвэрлэлээ” хэмээн онцолжээ. 

УБҮ-ийг байгуулах талбайг бэлтгэх, барилгад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг ирэх долдугаар сард эхлүүлэхээр “Байкальская горная компания” төлөвлөсөн байна. Удоканы УБҮ-ийн эхний модулийг 2021 онд ашиглалтад оруулж, үйлдвэрийг 2022 онд бүрэн хүчин чадалд (12 сая тонн хүдэр боловсруулах) хүргэхээр тооцоолж буй. Бүтээн байгуулалтад нийт 2.1 тэрбум ам.доллар зарцуулах ажээ.

Удоканы УБҮ нь бүрэн хүчин чадлаараа жилд 48 сая тонн хүдэр боловсруулж, 747 мянган тонн зэс, 277 мянган тонн мөнгө агуулсан баяжмал үйлдвэрлэх бөгөөд төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байна. 

x