Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Троллeйбусны шугам тасарснаас төв замд түгжрэл үүсжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энхтайваны өргөн чөлөө буюу төв замд өнөөдөр 11:20 цагийн орчимд троллeйбусны шугам тасарснаас түгжрэл үүсжээ. 

Ингэснээр замын нэгдүгээр эгнээнд ачаалал үүсэж, нийтийн тээврийн автобусууд хоёрдугаар эгнээ рүү орсон байна.

Төв замд түгжрэл юунаас болж үүссэнийг Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвөөс шууд дамжуулан харууллаа. 12:10 цагт троллейбусны шугамын гэмтлийг засаж хэвийн байдалд оруулсан ч замын хөдөлгөөний хэт их түгжрэл аажмаар саарна гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/UBTCC/videos/322613041705063/

Мөн МУБИС-ийн баруун урд уулзварт гурван суудлын автомашин шүргэлцсэн осол гарсан байна. Үүнээс шалтгаалан осол гарсан зам ГХЯ-ны уулзвар талаасаа ачаалал ихтэй байсан тухай мэдээллээ.