Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09:00 цагт "Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл" зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагууд, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС болон холбогдох бусад байгууллагуудын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид оролцон өөрсдийн илтгэлийг танилцуулна.

Гандантэгчэнлин хийдэд

10:00 цагаас Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр таалал төгссөн талаар Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацангийн лам нар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын XI байранд

11:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон судлаачид хамтран боловсруулсан агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулснаа ҮАБЗ-д танилцуулахыг хүсч байгаа талаараа мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:30 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:40 цагт МҮЭХ-г шинэчлэн зохион байгуулах түр хорооноос мэдэгдэл хийнэ.