2019/04/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,638.33₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
-1°
03:00
S29
-4°
04:00
S29
-4°
05:00
S26
-4°
06:00
S26
-3°
07:00
S26
-2°
08:00
S26
-1°
09:00
S26
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол

ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN

2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлыг БСШУСЯ-ны албан ёсны сайтад нийтэлснийг хүргэж байна.

1. Иргэншил

  • Монгол Улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол Улсын харъяат иргэн байна)
  • БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

2. Нас

  • 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1979.9.1-нээс хойш төрсөн иргэн)
  • Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх (1974.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3. Боловсрол

  • Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
  • Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2019 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.
  • БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.
  • БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
  • 2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

4. Дүн

Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

  •  4.0 бол 3.49
  •  4.3 бол 3.75
  •  4.5 бол 3.91
  •  5.0 бол 4.34
  • 100 хувиар тооцдог бол 90% дээш байх 
  • Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
  • Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй, TOEIC 890 оноо, TOEFL 100 оноотой байх

Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

Анкет

Заавар (Солонгос, Англи)

5. Материал бүртгэл: 3.1 (Баасан)-3.7 (Пүрэв)

Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан)

08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30)

6. Бүртгэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас: 7007-1020)

7. Шалгаруулах хүний тоо : 7

8. Лавлах:

Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr

"English version" Scholarships> GKS Notice / Korean Government Scholarship Program

 www.studyinkorea.go.kr

БНСУ-ын Элчин сайдын яам kormg_cul@mofa.go.kr

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x