2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
10:00
S30
20°
11:00
S30
20°
12:00
S26
18°
13:00
S40
16°
14:00
S40
15°
15:00
S40
14°
16:00
S40
15°
17:00
S40
15°
18:00
S40
15°
19:00
S40
15°
20:00
S40
15°
21:00
S40
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрийн байдлаар УИХ, Засгийн газрын 36 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлэг гаргавал зохих 40,800  орчим албан тушаалтнаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн байдлаар 33,600 орчим мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “www.meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн нь 84.1 хувьтай байна.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Сүхбаатар, Архангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг  байгууллагууд 85-иас дээш хувьтай байгаа аж.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гарган бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор:

  • Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн-36
  • Дэд сайд-7
  • Яамдын төрийн нарийн бичгийн дарга-4
  • Агентлагийн дарга-18
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул-27
  • Бусад -59  нийт 151 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 53.9 хувьд хүрчээ.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхаарууллаа.

x