Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо-2019" хөтөлбөр хоёр дахь жилдээ зарлагдаж байна!

ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Щвейцарын хөгжлийн агентлаг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо II” төсөл нь Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөр нь засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгох, дэмжих зорилготой юм.

Хөтөлбөрт:

- Засаглал, иргэний оролцооны чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй залуус (өмнө нь сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагыг харгалзана.)

- Дотоодын их, дээд сургуулиудад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй төгсөх курсын оюутнууд

- Сэтгүүл зүйн мэргэжлээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 5 хүртэлх жилийн ажлын туршлагатай залуу сэтгүүлчид өргөдлөө ирүүлэх боломжтой. 

Хугацаа: 

- Цахим өргөдлийг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авна (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdsovKIDHKo6TZt-9AD3gfQaPYR0vjOPWyHHq-yMp3S9u06Ww/viewform?usp=pp_url)

- Ярилцлагыг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулна. (Ярилцлагад тэнцсэн оролцогчдод цагийг утсаар мэдэгдэнэ.) 

- Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. 

- Хөтөлбөр 2 дугаар сарын 22-ны өдрөөс 5-р сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба Бямба, Ням гарагуудад сургалт, лекцүүдийг зохион байгуулна. 

Асууж тодруулах зүйлс байвал: 

youthpolicywatch@gmail.com болон 90-7000-95, 9964-0230 утсаар холбогдоно уу. 

Жич: 

Хөтөлбөрийн 1-р шатанд хамрагдсан сэтгүүлчид дараагийн шатны хууль эрх зүйн чиглэлээр мэргэших, Deutsche Welle Akademie-ийн сургалт, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах уралдаан тэмцээнд оролцох боломжтой болох юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.