2019/02/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,632.71₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-20°
21:00
S32
-21°
22:00
S32
-22°
23:00
S32
-23°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-25°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°

Бага насны хүүхэд хурдан морь унаж хоёр гараа хөлдөөсөн гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Г.Номин, iKon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, уралдаанч хүүхэд хоёр гараа хөлдөөсөн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/296422257733634/

"Хүүхдийг томуу томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1-н хүртэл тоглоомын төвүүдийг хязгаарлах хотын даргын захирамж гараад байна. Мөн хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх урьдчилан сэргийлэх ажлыг ГБХЗХГ-аас зохион байгуулсаар байна. 

Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины сунгаа зохион байгуулагдаж, хүүхэд хоёр гараа хөлдөөсөн хэрэг гарсан эсэх талаар бид орон нутаг дахь мэргэжилтнүүдтэйгээ холбогдож тодрууллаа. 

Хэнтий аймгийн Засаг даргаас ямар нэгэн уралдаан болоогүй талаар албан тоотыг өнөөдөр манайд ирүүлсэн" гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Техник технологийн хөгжил зарим төрлийн гэмт хэрэг мэдээлэгддэг давуу талыг бий болгосон.  Нөгөө талаас ташаа мэдээлэл тархах боллоо. Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа хүүхэд хурдан морь унаж гараа хөлдөөсөн тухай мэдээлэл юм. Тухайн хүүхэд шинийн 1-нд золголт хийж байгаад саахалтын айлд ахынх нь мотоциклын шатахуун дууссан тул ах руугаа гар чийдэн бариад явсан байна. Энэ үеэр гар нь хайрагдсан тул эмнэлэгт үзүүлж анхны тусламж аваад, эмч хот руу явахыг зөвлөжээ. 

Ингээд вагонд явж байхад нь зөвшөөрөлгүйгээр зураг авч, ташаа мэдээлэл тараасан байна. 

Тухайн хүүхдийн ээжтэй холбогдож энэ талаар тодруулахад, одоо Сэлэнгэ аймагт золголтоор явж байгаагаа хэлээд зөвшөөрөлгүй зураг авч олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тараасанд гомдолтой байгаагаа хэлсэн. Удалгүй хүүхдийн ээж болон хүүхэдтэй уулзаж мэдээлэл авна. 

Хүүхэд зургаан настай, Хэнтий аймгийн төвийн ойролцоо сумын сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг. 

Хүүхдийн эрх зөрчигдсөн талаар мэдээлллийг олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь сайн хэрэг боловч, зөвшөөрөлгүйгээр ташаа мэдээлэл тараах нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг юм" хэмээн хэллээ.

Тус газрын зүгээс Засгийн газрын тогтоол гарснаас хойш хурдан морины уралдаан зохион байгуулагдсан мэдээлэл ирээгүй байгааг хэлээд хүүхдийн эрхийн зөрчлийг 108 дугаарын утсанд болон орон нутагт ажиллаж буй хүүхдийн эрхийн байцаагчид хандахыг зөвлөлөө.

x