2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
10:00
S30
20°
11:00
S30
20°
12:00
S26
18°
13:00
S40
16°
14:00
S40
15°
15:00
S40
14°
16:00
S40
15°
17:00
S40
15°
18:00
S40
15°
19:00
S40
15°
20:00
S40
15°
21:00
S40
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлагын тоо буурчээ

ikon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Үүнээс Увс аймгийн Зүүнговь сум 24 см, Малчин, Хяргас сум 21 см, Улаангом, Баруунтуруун сум 19 см, Завхан аймгийн Баянтэс сум 16 см, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Улаан-Уул сум 15 см, Завхан аймгийн Улиастай сум 14 см зузаан цастай байна.

Харин сар шинийн өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар болон нийт нутгаар цас орж,  Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд 6.0 мм, Ховд аймгийн Үенч суманд 4.2 мм, Завхан аймгийн Тэлмэн суманд 4.0мм, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 3.9 мм, Ховд аймгийн Мянган суманд 3,8 мм цас оржээ.

Хэдийгээр сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан ч салхи шуурганд уруудсан, төөрсөн, цасанд боогдсон зэрэг цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлага өмнөх жилүүдийнхээс бага буюу буурсан үзүүлэлттэй байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

x