2019/09/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.02₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11°
11:00
S26
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрчиж бэлтгэсэн гурилын ШИНЭ ҮЕ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 11
Сурталчилгаа

-Гэртээ гараар зуурч элдсэн шиг шинээрээ танд хүрэх хөлдөөсөн гурил органик, магадгүй органикаас ч илүү...

Монголчуудын дунд хамгийн алдартай хоолуудыг жагсаая. Нэгд бантан, хоёрт лапша, гуравт цуйван гэвэл зөвшөөрөх үү? Товчхондоо эхнийх нь хүүхдэд, хоёр дахь нь хөгшдөд, гурав дахь нь эрчүүдэд зориулагдсан хоол гэвэл хэтрүүлэг болохгүй. Эндээс хэрэв анзаарвал хамгийн эрэлттэй, таашаалтай хоолнуудыг гурилгүйгээр төсөөлж болохгүй нь.

Гэтэл хөгжлийн хурд биднийг орой болгон гурил зуураад, элдээд зогсч байхыг хүлээхгүйгээр хажуугаар гялалзан өнгөрөх болов. Аль болох богино хугацаа зарцуулах, хурдавчлах, хөдөлмөр хөнгөвчлөхөд чиглэсэн бараа, үйлчилгээ эрэлттэй болсонд гайхах зүйлгүй. Улаанбаатарын түгжрэл яару давчуу цаг хугацаанаас хумслахыг ч хэлэх үү... Цаг хугацааны хайчин гал гэмээр энэхүү “хавчлага” монголчуудын хэрэглээг хүссэн хүсээгүй бэлэн гоймон, гурил руу шахсаныг бүгд л мэднэ. Нэг мэдсэн бараг л орц болгоны дор дэлгүүр, дэлгүүр болгонд шилэн хөргүүр дүүргэм хэрчиж савласан бэлэн гурилууд байх болсон. Аливаа бараа бүтээгдэхүүн, бизнес бол амьдралд тулгамдаж буй асуудлын шийдэл байдаг нь үнэн аж.

Аль ч үед гурилаа хоолны орц найрлагынхаа тэргүүнд тавьсаар ирсэн монголчуудын хэрэглээнд цардуултай, хадгалалт уртасгагч нэмэлттэй хатуу гоймон өнгөрсөн зууны дунд үеэс нэвтэрсэн ч амьдралд төдийлөн найрсаагүй юм даг. Өөрөөр хэлбэл, гурилыг орлож дөнгөсөнгүй. Хэдэн үеэр хэрэглэсэн өлтэй, шимтэй, шингүүртэй гурилаа хатуулаг ихтэй, болц удаантай гоймонгоор солиогүй монголчуудад хэрчсэн бэлэн гурил цаг завгүй өнөөдрийнх шиг нөхцөлд шаггүй сайн тохирох шийдэл. Гэвч төгс юм гэж үгүй...

Хэрчсэн бэлэн гурил бэлэн нь сайхан ч гэртээ гараараа зуурч ганжингаар элдсэн гурилыг гүйцэхүйц ханамж өгөхгүй нь анзаарагдаад ирэв. Дахиад асуудал дараагийн шийдлийг шаардах нь тэр. Нэг үгээр бол, доод талын дэлгүүрээсээ авчихдаг бэлэн бөгөөд хэрчсэн гурил яг л гэртээ гараараа зуурч, ганжингаар элдсэн шиг илүү зөөлөн, нимгэн, шинэ байдаг ч болоосой...  Тэгвэл энэ шийдлийн төлөө “ТЭСО” компани судалгааны ажилд багагүй хугацааг зарцуулснаар “Лапша” брэндийн хөлдөөсөн хэрчсэн гурилыг зах зээлд гаргахад бэлэн болоод байна.

ХӨЛДӨӨСӨН ГУРИЛ ОРГАНИКААС Ч ИЛҮҮ

Дэлхийн зарим улс, үндэстний уламжлалт хэрэглээнд гурил басхүү тэргүүлэх байр суурийг эзэлнэ. Тэд мөн л үйлдвэрийн аргаар бэлтгэж савласан бэлэн гурилыг хүсэмжилнэ. Тэгэхдээ органик, хамгийн гол нь чийглэг, шинээрээ эцсийн хэрэглэгчид хүрч очих шийдлийн төлөө өрсөлдөж байна. Хэрэглэгчдийн органик бөгөөд шинэ бүтээгдэхүүнийг хүсэх захиалгын дагуух бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эцсийн үр дүнд “Лапша” брэндийн хөлдөөсөн гурил мэндэлсэн гэхэд болно.

“Хөлдөөсөн” гэдгийг тодотгохын учир нь бүтээгдэхүүнийг яг тэр шинэ хэвээр нь хэрэглэгчдэд хүргэх гол технологи нь энэ юм байна. Ус чийг нь багасах, уян хатан чанар нь буурах эрсдлийг хадгалалт, тээвэрлэлтийн хугацааг уртасгах нэмэлт химийн бодисгүйгээр, хамгийн энгийн, уламжлалт хөлдөөх аргаар шийдсэн нь органикаас илүү гэж технологчид нь онцолж байна.   

Хятад, Япон, Турк зэрэг улсад чийглэг ихтэй, гэртээ гараар зуурч элдсэн шиг бэлэн гурилыг  “нойтон гоймон” гэж нэрлэдэг байна. Япончуудын хэрэглэдэг “нойтон гоймон” цардуултай байдаг нь тэдний цаг уур, бие махбодийн онцлогт зохимжтой байдаг бол монгол хүнд цардуултай бүтээгдэхүүн хүндэддэг. Мөн японы нойтон гоймонд цардуулаас гадна хадгалалт уртасгах химийн бодис нэмэгддэг. Тэгвэл Туркэд нойтон гоймон гэгдэх бэлэн гурилыг өнгөцхөн хайрч, бие даалгах байдлаар хадгалалтыг нь уртасгадаг нь монголчууд гурилаа пийшинд хайрч хэрэглэдэгтэй төстэй. Япон, Хятад, Турк нойтон гоймонгийн технологийг судалсны эцэст “ТЭСО”-гийн шинэ шийдлийн багийнхан монгол хүний онцлогт нийцтэйг бодон цардуулгүй, ямарваа химийн нэмэлтгүй, гэхдээ хайрч бэлтгэсэн, хөлдөөсөн гурил үйлдвэрлэх технологийг гарган авчээ. Технологитоо тааруулан тусгай техник, тоног төхөөрөмжийг ч захиалгаар хийлгэсэн байна.

Гэртээ гараар зуурч, элдсэн гурил яагаад цехийн хэрчсэн гурилаас илүү амттай болдгийн нэг нууц нь усны молекулыг жигд тараадагтай холбоотой аж. Энгийнээр бол чийг нь гуриланд жигд тархана л гэсэн үг. “ТЭСО” компанийн “Лапша” брэндийн хөлдөөсөн шинэ гурил хэрэглэгчдэд ердөө тэр шийдлийг л өгч байгаа хэрэг. Гэхдээ гурилыг зуурах, элдэх, хайрах, хэрчих зэрэг технологийн дамжлагуудыг хүний гараар биш техникийн хүчээр вакум орчинд гүйцэтгэдэг нь амт, чанарыг тийнхүү өөрчилж буй аж. Хүний оролцоогүй тэдгээр дамжлагууд эрүүл ахуйн шаардлагыг илүү өндөр түвшинд хүргэж байгааг ч технологич инженерүүд нь онцолно.

Хамгийн сонирхолтой нь битүү вакум орчинд хүний гар оролцоогүй атлаа гараар зуурч элдсэн шиг гурил үйлдвэрлэнэ гэхээр яг ямар байх вэ гэж асуумаар санагдана. Тэгвэл “Лапша”  брэндийн шинэ гурилын зузаан нь 1.0-1.2 мм, чийглэгийн хэмжээ нь 33-34% аж. Миний төсөөлж байгаагаар нэг тийм нар сар гэрэлтэм нимгэн, навч цэцэг дэлгэрэм чийглэг. Ерөнхийдөө гэртээ гараа гаргаж “сэгсэрдэг” цуйвангийн гурил шиг төсөөлөл... Энэхүү шинэ бүтээгдэхүүн энгийнээс гадна борцтой, гоньдтой, бүхэл үрийн гурилтай, хүрэн манжинтай гээд дотроо хэд хэдэн төрөлтэй. Энэ нь хэрэглэгчийнхээ таашаалд нийцүүлэн үзүүлж буй халамж юм. Гэртээ гараар зуурч элдсэн шиг шинээрээ танд хүрэх хөлдөөсөн гурил органик, магадгүй органикаас  ч илүү.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x