Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд гэмт хэргийн гаралт өмнөх жилийн цагаан сарын баярын өдрүүдээс 20%-иар буурчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 10
iKon.MN

Сар шинийн баяраар буюу шинийн 1-3-ны өдрүүдэд (хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүд) нийслэлийн иргэдээс цагдаагийн байгууллагад 4,204 дуудлага ирсэн байна.

Нийт дуудлага мэдээллийн 217 нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувь буурсан үзүүлэлт гэж Нийслэлийн Цагдаагийн газар мэдээллээ.

Энэ тухай видео мэдээ:

https://www.facebook.com/ubcitypolice/videos/575915442926982/

Гэмт хэргийн төрлийн тухайд гэр бүлийн хүчирхийлэл ихсэх хандлагатай байгааг НЦГ онцолжээ.