2019/02/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,632.71₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-20°
21:00
S32
-21°
22:00
S32
-22°
23:00
S32
-23°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-25°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°

Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор 10 хүн амь насаа алджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Орон нутгийн замд байнгын болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна

Цагдаагийн байгууллага баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Баярын өдрүүдээр буюу энэ сарын 4-8-ны өдрүүдэд орон нутгийн замд нийт есөн ноцтой зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэж 10 хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтсэний 5 нь бага насны хүүхэд байна.

Тухайлбал, хоёрдугаар сарын 5-ны өдөр Архангай, Дундговь аймгуудад, 6-ны өдөр Төв, Орхон аймгуудад, 7-ны өдөр Төв, Сүхбаатар, Булган аймгуудад, 8-ны өдөр Сэлэнгэ аймгуудад зам тээврийн гэмт хэрэг бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон тохиолдлуудад хийж гүйцэтгэсэн мөн хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанууд эзэлж байна.

Баярын өдрүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдыг зам тээврийн гэмт хэрэг, осол гарч болох цэгүүдэд хяналт шалгалтад ажиллуулж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэж байгаа байдалд тогтмол хяналт тавьж байна. 

Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто замд нийт 251 алба хаагч, 45 байнгын хяналтын пост болон бусад хөдөлгөөнт, цагийн хяналтын цэгүүдээр дамжуулан хяналт шалгалт, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалтад ажиллаж байгаа аж.

Өнөөдрөөс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн ихсэж, хотын ойр орчмын болон товчооны замуудад дахин хөдөлгөөний ачаалал бий болж байгаатай холбоотойгоор иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах нь та өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалах хамгийн энгийн арга зам юм.

x