2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
09:00
S30
19°
10:00
S30
19°
11:00
S26
18°
12:00
S26
17°
13:00
S40
16°
14:00
S40
15°
15:00
S40
14°
16:00
S40
15°
17:00
S40
15°
18:00
S40
15°
19:00
S40
15°
20:00
S40
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай Вьетнамын нийслэлд уулзахаар болсноо зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 10
iKon.MN

Америк-Умард Солонгосын удирдагчдын хоёр дахь уулзалт энэ сарын сүүлээр Вьетнамын нийслэлд зохион байгуулагдахаар болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлалаа.

Тэрээр твиттер хуудсандаа “Миний бие төлөөлөгч маш сайн үр дүнтэй хэлэлцээр хийж, Ким Жон Унтай уулзах газар, хугацааг товлоод Умард Солонгосоос ирлээ. Уулзалт хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханойд болно” гэж бичжээ.

“Ким Жон Уны удирдлага дор Умард Солонгос эдийн засгийн хүчирхэг гүрэн болно. Зарим хүмүүсийг энэ үг гайхшруулж магад, харин би үүнд эргэлзэхгүй байна. Учир нь би түүнийг хэр чадвартай хүн болохыг мэднэ. Умард Солонгос цэрэг дайны биш, эдийн засгийн пуужин болж чадна!” гэж Трамп магтан бичсэн байна.

Хоёр удирдагч өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт анх удаа уулзаж байв.

Хэрвээ энэ удаагийн уулзалтаар Солонгосын дайныг дуусгаж, энхийн гэрээ байгуулбал Хятад, Өмнөд Солонгосын төлөөлөгчид оролцох магадлалтай тул байрлалын хувьд хамгийн тохиромжтой газар нь Ханой хот гэж ажиглагчид дүгнэж байна.

Мөн Умард Солонгосын эрх баригчид эдийн засгаа Вьетнамын үлгэр жишээгээр хөгжүүлэхийг сонирхож байгаа гэгддэг.

Умард Солонгосыг хариуцсан АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч Стивэн Биган Пёньянд гурав хоногийн хугацаатай айлчлаад өнгөрсөн Баасан гарагт буцаж ирсэн юм.

Тэр АНУ-Умард Солонгосын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болох газар, хугацааг эцсийн байдлаар тохиролцож чадсан байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

x