Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоногт буюу 2019 оны хоёрдугаар сарын 08-нд 102 тусгай дугаарын утсанд 1,756 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 103, зөрчлийн 1,098 мэдээлэл шалгаж, 41 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тухайлбал:

  • Баянгол дүүргийн 6 дугаар хороо Г-ийн өвлийн сууцны хаалга эвдэж, гар утас болон бусад эд зүйлийг 52 настай Э хулгайлсан,
  • Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Х-ийн эзэмшлийн автомашины хучлагыг 51 настай А хулгайлсан,
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Б-ийн өвлийн сууцны хаалга эвдэж гар утас, зөөврийн компьютерийг 33 настай И хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд гэр орон сууцаа удаан хугацаагаар орхих тохиолдолд хөрш айлдаа мэдэгдэх, хаалга цонхны бүрэн бүтэн аюулгүй байдалд анхаарахыг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

 

Эх сурвалж: НЦГ