Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд жиндүү хүйтэн хэвээр байна

ikon.mn
2019 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна гэж 2019.02.09-ний 14:28 цагт Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

2019 оны хоёрдугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13,14-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус хүйтэн.

Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн.

Бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 

 

Эх сурвалж: ЦУОШГ