Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын увдист шулмууд Путины хүчийг нэмэгдүүлэхээр Москвад цугларчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт олны дунд “увдист шулам” гэгддэг Оросын хэсэг хар домч, шидтэнүүд Москва хотод цугларч ерөнхийлөгч Владимир Путины хүч чадлыг нэмэгдүүлж, дайснуудыг нь доройтуулах арга хэмжээ зохион байгуулжээ.

“Хүчирхэг шулмуудын эзэнт гүрэн” нэртэй байгууллагын тэргүүн Алёна Полынь уг арга хэмжээг зохион байгуулсан байна. 20 минут орчим хугацаанд үргэлжилсэн ёслолын үеэр хар өмсгөлтэй шидтэнүүд Орос улс болон түүний удирдагч Владимир Путины хүч чадлыг нэмэгдүүлэх тарни уншиж, дайснуудыг нь харааж байжээ.

Дайснууд нь хэн болохыг сэтгүүлчид асуухад Полынь тодорхой этгээдийн нэрийг дурдалгүй “Путинд руу довтолсон бүгд” гэж хариулсан байна.

Тэр бас бүх эерэг эрчим хүч Путин руу чиглэж байхаар уг ёслолыг зохион байгуулахын тулд өдөр, цаг, газар зэргийг маш нарийн тооцоолсон гэдгээ хэлжээ.

 

Эх сурвалж: Lenta.ru