2019/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,639.99₮
B30
УЛААНБААТАР
17°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
04:00
S31
-2°
05:00
S31
-2°
06:00
S30
-2°
07:00
S30
08:00
S32
09:00
S30
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S30
11°
14:00
S30
13°
15:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампын амьдай хүү “ардын баатар” болов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 7
iKon.MN

Өчигдөр орой АНУ-ын ерөнхийлөгч SOTU (State of the Union) гэгддэг жил бүрийн илтгэлээ конгрессийн нэгдсэн чуулганд тавилаа.

Шинэ оны эхний сард багтаж АНУ-ын ерөнхийлөгч өөрийн засаг захиргааны бодлого, үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар конгрессийн гишүүдэд төдийгүй нийт Америкчуудад танилцуулдаг уламжлалтай.

Уг арга хэмжээнд ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар тусгай зочдыг гаднаас урьж оролцуулдаг ажээ. Энэ жил ерөнхийлөгч Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар нийт 13 хүнийг тусгай зочноор урьсны дотор Жошуа Трамп нэртэй хүү байв.

11 настай энэ хүү АНУ-ын ерөнхийлөгчтэй адил овог нэртэй болсныхоо төлөө ангийнхаа хүүхдүүдэд адлагдаж, улмаар 2017 онд сургуулиа орхин гэрээр хичээллэж байжээ. Хүүхдүүд түүнээс АНУ-ын ерөнхийлөгчтэй ямар хамаатай болохыг байнга асууж, Дональд Трамптай адилхан тэнэг, мангуу гэх зэргээр шоолдог байсан гэнэ.

Нэг жил гэртээ хичээллэсэн Жошуа дараа нь дунд ангид дэвшихдээ дахин сургуульд орсон юм. Сургуулийн захиргаа хүүг овог нэрээр нь дуудахгүй байх зааварчилгааг багш нарт нь өгч, хэл амаар доромжилсон таван сурагчид сахилгын арга хэмжээ авч, Жошуагаас уучлал гуйлгажээ.

Дональд Трампаас болж хүүхдүүдэд доромжлуулж, зовсон хүү ийнхүү ерөнхийлөгчийн тусгай зочин болж чадсан юм.

Өчигдөр Жошуа Трамп ерөнхийлөгчийн 82 минут үргэлжилсэн урт илтгэлийн турш суудал дээрээ унтаж, олон нийтийн анхаарлыг татжээ.

Сошиал сүлжээнд гол баатар болсон Жошуаг хүмүүс “өнөөдрийн гол баатар байлаа”, “цорын ганц сайн Трамп бол энэ хүү юм”, “Трампыг эсэргүүцэгчдийн бэлгэдэл” гэх зэргээр өхөөрдөн бичсэн байна.

Зургаадугаар ангийн сурагч Жошуа Трампыг шинжлэх ухаан, урлаг, түүх сонирхдог, амьтантай холбоотой ямар нэг мэргэжил эзэмших хүсэлтэй гэж Цагаан ордноос тараасан танилцуулгад нь өгүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x