Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш баруун болон төвийн аймагт цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна

ikon.mn
2019 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 02 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус хүйтэн байна.