2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-2°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
02:00
S31
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Төрийн гурван өндөрлөг ахмадуудын амар мэндийг айлтган золгов

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг: MPA.mn

XVII жарны "Урвуулагч" хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн ордноо ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган золгож, хөөрөг зөрүүллээ.

Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 80-98 настай, малчин, үйлчилгээний ажилтан, санхүү, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд оролцсон байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулжээ.

Төрийн золголтод оролцсон ахмадууд:

  • Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол
  • Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, 94 настай Цэрэнхандын Адъяа
  • Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 90 настай Зундуйн Дашзэвэг
  • Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул, 90 настай Найдангийн Төмөртогтоо
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, 90 настай Лхамын Дулам
  • Увс аймгийн Хяргас сумын уугуул, 85 настай Пүрэвийн Донжоо
  • Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, 84 настай Дамбадаржаагийн Галсан
  • Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул, 80 настай Сосорбурамын Чанцал
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид.
ФОТО:

Гэрэл зургийг: MPA.mn /Б.Бямба-Очир/

x