Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49%, бондуудын мөнгөний зарцуулалттай холбоотой баримтуудыг нэгтгэж танилцуулах үүргийг өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ЗГХЭГ -ын дарга Монгол Улсын сайдаар томилогдоод удаагүй байгаа Л.Оюун-Эрдэнийн ажлын эхний өдөр нь нохой жилийн сүүлийн өдөр байлаа.

Тэрбээр ЗГХЭГ-ын бүх дарга, ажилтнуудтай өргөтгөсөн хурал хийж ямар зарчим барьж ажиллахаа танилцуулсан байна. Үүний дараа ЗГХЭГ-ын дарга нартай нэг бүрчлэн уулзаж үлдэж байгаа богино хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөгжлийн Банкны Бондын мөнгөний зарцуулалт гэх мэт олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа арваад асуудал дээр төвлөрч ажиллана гэдгээ хэлжээ.

Эдгээр асуудалтай холбоотой баримтуудыг нэгтгэж танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Ингэхдээ хугацаа бага байгаа учраас амралтын өдрүүдээр ч дарга нарыг дуудаж ажиллана гэж хэлжээ.