Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баяраар ажиллах эмнэлгүүд

ikon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын уламжлалт Сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх чиглэлийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн билээ.

Үүнд, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах А/05 дугаар тушаал гарган, баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталж, хариуцлагатай жижүүрүүдийг томилжээ.

Өнөөдрөөс эхлүүлэн хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. 

Тухайлбал, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчлэх юм байна. 

Мөн сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байгаа аж.

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь:

Байгууллагын нэр

Утасны дугаар

Цагийн хуваарь
2 сарын 5, 6, 7

Тайлбар

1

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

11-320981

24 цаг

Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Өрхийн эрүүл мэндийн төв

/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./

10-16 цагийн хооронд

3

Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет

-

10-16 цагийн хооронд

4

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд

    СХНЭ - 11-631108
      ХУЭМТ- 98008082
      ХУНЭ -11-379258
      БЗНЭ -11-454004
      СБНЭ - 11-350790
      БГЭМТ -11-362539
      ЧДЭМТ- 11-314587

24 цаг

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв
Хүүхэд, насанд хүрэгчид

103,
70110103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

11-325731

10-16 цагийн хооронд